Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хуудсаар мэдээлэл авах иргэдийн тоо өдөр бүр өссөөр байгаа нь бидний үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, нээлттэй байгаагийн нэг илрэл юм. Тухайлбал, өнгөрсөн 7 хоногийн байдлаар цахим пэйж хуудсаар мэдээлэл авч, талархал илэрхийлэн эерэг хандлага үзүүлсэн иргэдийн тоо 2000-д хүрсэн байна.
Энэ бол Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээллийг тогтмол авч, Нийтийн тээврийн үйлчилгээг илүү ойлгомжтой, түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж буй цахим хэрэглэгчдийн идэвх, оролцооны үр дүн юм.
Биднийг дэмжиж, мэдээлэл авч байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид ч та бүхэн манай цахим хуудсуудаар хандан, Нийтийн тээврийн бүх төрлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг нэг дороос, цаг алдалгүй авах боломжтой юм гэв.
Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хаягууд:
• Цахим хуудас: https://www.transport.ub.gov.mn/
• Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/transport.ub.gov.mn
• YouTube суваг: www.youtube.com/@Нийтийнтээврийнбодлогынгазар
• X (Твиттер) хаяг: https://x.com/ntbg2000?s=21