
УИХ-аас өчигдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг тус бүр хийж, баталлаа.
Төсвийг тодотгосноор хүүхэд бүр он дуустал 20 мянган төгрөг авах боломжтой бүрдлээ. Шаардагдах хөрөнгийн эх үүсвэр болох 104.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгөв.






































