Цахим орчинд байршуулсан "Санхүү авна" гэх зарын дагуу очиж, бусдад дээрэмдүүлж зодуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр иргэн Э нь "Санхүү авна" гэх зарын дагуу ХУД-т байрлах нэгэн орон сууцанд очиж, бусдад дээрэмдүүлж зодуулсан байна.
Тодруулбал, тухайн иргэнийг зарын дагуу тус байранд очиход эрэгтэй, эмэгтэй 4 хүн нийлж, дүрс бичлэг хийж, улмаар автомашин гар утас, бусад зүйлсийг нь дээрэмджээ. Иймээс цагдаагийн байгууллагаас зарын дагуу танихгүй, мэдэхгүй хүмүүстэй уулзахгүй, очихгүй байхыг анхааруулж байна.