Баянгол дүүргийн хэмжээнд энэ онд нийт 39 байршилд 630 гарааш буулгах ажил хийж байна. Энэ хүрээнд дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн зүүн хойно байрлах 21 гараашийг нураажээ.
Чөлөөлсөн талбайд тохижилтын ажил хийх бөгөөд дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 31 байршилд нийт 453 гараашийг буулгаж, талбайг чөлөөлсөн байна.