Д.ЖАВХЛАН: “Yutong Техник-2025“ засвар үйлчилгээний ур чадварын тэмцээнд 17 байгууллагын 34 инженер, техникийн ажилтан оролцож байна

Arslan.mn

"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ, БНХАУ-ын Yutong компанитай хамтран "Yutong Техник-2025" засвар үйлчилгээний ур чадварын тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын захирал Д.Жавхлан, Нийтийн тээврийн бодлогын газрын Техникийн хэлтсийн дарга Э.Өлзий, Yutong компанийн Борлуулалтын дараах үйлчилгээний менежер Жан Шэнбин болон бусад инженер, ажилчид оролцлоо. 

Тэмцээнийг нээж, "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын захирал Д.Жавхлан хэлсэн үгэндээ "Улсын төвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн нийтийн тээврийн салбарт 2024, 2025 онуудад үе шаттайгаар парк шинэчлэлийг хийсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд БНХАУ-ын Yutong компаний 641 автобус иргэдэд үйлчилж байна. Харин Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ нь өнөөдрийн байдлаар 95 Yutong компанийн автобусаар иргэдэд үйлчилж байна.

Иргэдийн зүгээс тус автобусаар үйлчлүүлэхдээ өвөлдөө дулаахан, зундаа сэрүүхэн байгаа талаар үргэлж хэлдэг. Тиймээс бид тус автобусаар иргэддээ илүү удаан, тухтай үйлчлэх, автобусны техникийн аюулгүй байдлыг тогтмол хангах зорилгоор "Yutong Техник-2025" засвар үйлчилгээний ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байна. Цаашид автобусны аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллахын тулд "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ нь хажуудаа Yutong компаний албан ёсны засварын төвийг нээж, иргэдэд үйлчилж буй 641 автобусны эвдрэл, гэмтлийг түргэн шуурхай оношилж, засварлахаар бэлтгэл ажлаа хангаж байна" гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас автобусны засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж буй инженер техникийн ажилчдыг мэргэшүүлэх зорилгоор Yutong компанийн төв оффис болох Жэнжоу хотод 17 байгууллагын 34  инженер, техникийн ажилтан сургалтад хамруулсан юм. Өнөөдөр дээрх сургалтад хамрагдсан инженер техникийн ажилчид ур чадвараараа өрсөлдөж байгаа юм. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56459