Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 3 хоногоор сунган, 2025 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Өчигдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 156 тарвагыг устгалд оруулсан байна.
Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний батлагдсан тохиолдол нэмэгдээгүй, 45 иргэний сорьцод хийсэн шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Өнөөдрийн байдлаар тус аймагт гурван батлагдсан тохиолдол байгаа бөгөөд нас барсан нэг хүн, биеийн байдал хөнгөн нэг, дунд нэг хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн 20 сэжигтэй тохиолдол 19 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлжээ.