Боксын ДАШТ-нд манай улсын таван тамирчин медалийн төлөө шалгарлаа

Arslan.mn

Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тулаанууд өнөөдрөөс эхэлж байна. Манай улсаас оролцож буй 10 тамирчнаас тав нь медалийн төлөө хүч үзэхээр шалгарч үлдлээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд ДАШТ-ий мөнгөн медальт Лутсайханы Алтанцэцэг, ОУХМ Балсангийн Мөнгөнсаран нар, эрэгтэйчүүдийн ангилалд 70 кг-д ОУХМ Отгонбаатарын Бямба-Эрдэнэ, 55 кг-д ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан, 50 кг-д ОУХМ Алдархишигийн Баттулга нар хагас шигшээд шалгарч, дэлхийн медальтан болохын төлөө тулалдах гэж байна.

21:00 цагт Х.Билгүүнсайхан Испани улсын тамирчин Серрано Лозанотой медалийн төлөө тулалдана.

21:30 цагт О.Бямба-Эрдэнэ эзэн орны тамирчин буюу Их Британи Тамирчин Одел Камаротой медалийн төлөө тулалдана.

01:15 цагт Б.Мөнгөнсаран Узбекстан улсын Феруза Казаковатай медалийн төлөө тулалдана.

А.Баттулга, Л.Алтанцэцэг нар 2025.09.12-ний өдөр тулалдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56468