СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын гар утсыг хулгайлж, данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад гар утсаа хулгайд алдсны улмаас данснаас нь их хэмжээний зарлага гаргасан гэх дуудлага мэдээлэл бүтгэгджээ. Тодруулбал, Иргэн ... энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг маркийн гар утсаа хулгайд алдаж, удалгүй тухайн иргэний данснаас 10 сая төгрөгийг бусад руу шилжүүлсэн байна.

Иргэд та бүхэн таны хувийн мэдээллийг хадгалсан гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайтар хангах, гар утас болон бусад ухаалаг төхөөрөмж, интернэт банкандаа хялбар нууц үг оруулахаас татгалзан, сонор сэрэмжтэй байж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56472