Хөгжлийн банкны хэмээх тодотголтой хэргийн шүүх хурал нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
2023 оноос хойш хэд хэдэн удаагийн шүүх хурал болсон бөгөөд уг 80 орчим хүн, 4 хуулийн этгээдэл хэрэгт холбогдсон байдаг. Мөн тус хэрэгт прокурорын гаргасан эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд өмнө нь хэргийг хянан шийдвэрлэсэн.
Шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт Н.Алтанхуяг ямар ч хамаагүй. Намайг чирч оруулсан н.Оюунболдод хариуцлага тооцох хэрэгтэй. Монголд хууль үйлчилдэг л бол миний гэм буруугүй илчилнэ. Энд зогсож байгаадаа дургүй хүрч байна. Хүн гэдэг амьтан баярлах, уурлах, дургүй хүрэх үйлдэл хийж болно биз дээ. Хүний хувь заяа шүү дээ. Та нар арай хэтэрч байна.
Надад мөнгөний сонирхол хулгай дээрэм хийх сонирхол байхгүй. Гэрийн хүмүүжил тэр. Тэр 299 гэх тогтоолд Хөгжлийн банк гэх үг байхгүй. Үүн дээр нэмээд 256 дээр мөн яллагдагчаар татсан. Яагаад хоёр тогтоол дээр яллагдагчаар татагдсанаа би мэдэхгүй байна. Хүнд хэрэг тулгадаг хүмүүсийн захиалагат ажил л байсан. Би хэлмэгдсэн" хэмээсэн юм.
ШУУД: