Б.Баярсайхан: Тэтгэлэгтэй Морин хуур урлаачийн мэргэжил эзэмшүүлэх ангидаа НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ байна

Arslan.mn

Боловсролын яамны харьяа Гандигийн нэрэмжит политехникийн коллежоос нэг жилийн хугацаатай тэтгэлэгтэй Морин хуур урлаачийн мэргэжил эзэмшүүлэх ангидаа аравдугаар сарын 1-н хүртэл НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ эхэлжээ.

Тус тэтгэлэгт хөтөлбөрийн энэ намрын суралцагчид хичээлээ эхлүүлж, үйлдвэр судлалынхаа хичээл дээр мастеруудтай ажиллаж, дадлага хийж байна. 

Энэ талаар Мастер морин хуур урлаач Б.Баярсайхан  "МУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны Морин хуурыг эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх зарлигийн хүрээнд Засгийн газрын тогтоол гарч,  Морин хуур урлаачдын холбооноос санаачлаад Гандийн нэрэмжит политехник коллежид морин хуур урлаачийн шинэ ангийн хөтөлбөр боловсруулж элсэлт авсан.

Одоо нэг анги гэхэд 20 суралцагчийн дүүргэлттэй хичээллэж, долоо хоногт 2 өдөр үйлдвэр судлалынхаа хичээл дээр мастеруудтай ажиллаж, дадлага хийж байна.  Мөн 10-р сарын 1-н хүртэл НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ байна.

Энэ хөтөлбөр жил болгон элсэлтээ авна. Морин хуур урлаачийн салбарт боловсон хүчин маш их шаардлагатай байгаа учраас элсэлт дүүрч л байвал олон анги элсэлт авах боломжтой.

Орон нутгаас насанд хүрэгчид суралцахаар хүсэлтэй бол Гандийн нэрэмжит коллеж дотуур байрандаа байрлуулж суралцах боломжтой байхаас гадна суралцагчид мастер урлаачидтай тулж ажиллах боломж бүрдсэн.

Морин хуур урлал Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн урлал дотроос хамгийн өндөр ур чадвар шаардсан нарийн мэргэжил. Иймээс нэгдүгээрт, энэ мэргэжлийг эзэмшсэн тохиолдолд бусад үндэсний хөгжмийн зэмсгийг хийх боломжтой, чадвартай болдог.

Хоёрдугаарт дэлхийн сонгодог хөгжим болох хийл урлал руу хөрвөх бололцоотой учраас дэлхийн хаана ч энэ мэргэжил үнэд орох, эрэлт хэрэгцээтэй. Иймд энэ салбарт тууштай ажиллах чин сэтгэлтэй хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдаасай гэж хүсэж байна." гэв.

Arslan.mn

Суралцагч П.Энхцэцэг "Хамгийн анх цахим хаягаас мэдээлэл аваад хөгжмийн зэмсэг хийх хүсэлтэй болохоор хоббигоороо бүртгүүлээд хамгийн анхны эмэгтэй суралцагч болж элссэн. Шууд практик дээр онолоо давхар үзээд явж байгаа нь маш их таалагдаж байна." гэв.

Arslan.mn

Суралцагч З.Билэгт "Хөгжим хийгээд түүгээрээ өөрөө тоглох нь надад гоё санагдсан учраас Монгол Улсынхаа өв болсон морин хуур хөгжмөө хийж сурахаар шийдээд энэ ангид бүртгүүлээд орсон. Би ангидаа хамгийн бага нь 17 настай" гэв.

"Хүн сурахад хэзээ ч оройтдоггүй. Монголынхоо өв болсон морин хуур хөгжмөө 
хүн болгон хийж, тоглож сураасай гэж хүсэж байна" 
Arslan.mn

Суралцагч 65 настай Б.Тунгалаг "Би Баянхонгор аймагт төрж, бага насаа тэнд өнгөрөөсөн. Миний аав уртын дуу их сайхан дуулдаг, ээж маань морин хуурыг хачин сайхан тоглодог хүн байсан болохоор би багаасаа урлагт дурлаж хайрлаж өссөн. Би морин хуур хийж сурах гээд олон жил янз бүрийн урлан дээр очиж байсан боловч нас өндөр гээд хүлээж авах урлан байгаагүй. Энэ сургууль элсэлт авч байгааг мэдээд хоёр хүүтэйгээ хүүхдүүдээ бүртгүүлэх гээд ирсэн. Гэтэл бүртгэж байгаа хүн нь та суралцаж болно шүү дээ гэсэнд би маш их баярлаад бүртгүүлээд одоо ингээд мастер урлаачаараа хичээл заалгаад суралцаад байж байгаадаа маш их баяртай байна. Хүн сурахад хэзээ ч оройтдоггүй. Монголынхоо өв болсон морин хуур хөгжмөө хүн болгон хийж, тоглож сураасай гэж хүсэж байна даа " гэж сэтгэгдлээсээ хуваалцав.

Холбоо барих: 99094868

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56481