Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлд гал гарчээ. Уг галын дуудлага аймгийн онцгой байдлын газарт есдүгээр сарын 10-ны 22:06 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу 81 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, байрны гал тогоо болон тагт бүрэн шатсан байжээ.
Галд 59 настай эрэгтэй угаартсан байна. Түүнийг БОЭТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс найман том хүн, дөрвөн хүүхдийг гаргасан болохыг ОБЕГ мэдээллээ.