Амбиц нь ашиг сонирхлын зөрчил рүү хөтөлж мэдэх Ж.Галбадрах гишүүн ₮3,4 тэрбумын 4 ОРОН СУУЦ, ₮2 тэрбумын АВЛАГАТАЙ

Arslan.mnТөрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа жагсаалтаар УИХ-д тухалсан Гавьяат багш Ж.Галбадрахын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүнийг боловсролын салбарыг  өөрчлөхийн тулд 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвших саналыг нь хүлээн авч гишүүн болсон гэж ярьдаг. Гэтэл саяхан гэхэд  “Шинэ Монгол” сургууль,  П.Наранбаяр сайд хэмээх ашиг сонирхлын асуудал хөндөгдөж, “Сургуулийн менежмент” төслөөрөө ₮1.2 тэрбумыг сургуулийнхаа данс руу шилжүүлсэн зэрэг  лобби, мөнгө угаалт, эрх мэдлээ урвуулсан асуудалд сэрдэгдсэн нэгэн.

Олны хүүхдийн боловсролын асуудлаар түрээ барьж, үеийн үед улс төрчдийн тоглоом, туршилтын туулай болсоор ирсэн боловсролын салбарыг дахин самарч байгаа бол туйлаас ичгэвтэр хэрэг. Тиймдээ ч салбарын сайд, Гавьяат багш хоёрыг арай ч тийм биш л гэж найдахаас өөр арга зам бидэнд үгүй.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮95 сая
Гэр бүлийн орлого: ₮7,6 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮46 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,4 тэрбум  /Орон сууц-3, Амины орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮120 сая  /Toyota, Land Cruiser 200 маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮15 сая /Эзэмших-700м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮3 сая
Хадгаламж: ₮57 сая 
Авлага: ₮2 тэрбум
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56485