Улаанбаатар хотод орон сууцны B1 давхарт оршин суух айл өрхөөс "хулгайд эд зүйлээ алдсан" гэх хэд хэдэн дуудлага мэдээлэл энэ оны наймдугаар сард цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан иргэн Б гэгч нь наймдугаар сард Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй зэрэг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт айл өрхийн орон сууцны хаалгыг эвдэж 31 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Цаашид тухайн этгээдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, алдагдсан эд зүйлсийг олж тогтоон, хохирогчид хүлээлгэн өгөх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд орон сууц, хотхоны СӨХ-ноос оршин суугч иргэдийг аливаа төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллахыг зөвлөв.