Амралтын өдрүүдэд уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ

Arslan.mn

Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд

9-р сарын 13-нд шилжих шөнө Булганы нутгаар, 13-ны өдөр Хэнтий, Сүхбаатарын нутгаар, 14-нд Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо тариа, будаа хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 09-р сарын 13-наас 09-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +10…+15 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56490