Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна

Arslan.mn

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулна.

Агуулахад тавигдах шаардлага:

  • Хана, шал, хаалга, дээвэр ус, цас чийг нэвтэрдэггүй байх
  • Ачааны зориулалттай машинаар тээвэрлэлт хийхэд орц, гарц саадгүй, хаалганы өндөр нь 4 метр, өргөн нь 3,5 метрээс доошгүй байх
  • Монгол улсад мөрдөгдөх стандартын шаардлага хангасан галын булан, галын дохиолол суурилуулсан байх
  • Мэргэжлийн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх
  • 24 цагаар үйл ажиллагаа явуулах боломжтой гэрэлтүүлэгтэй байх
  • Камержуулалд, агааржуулалтын системтэй байх
  • Ажлын байрны цахилгааныг бүрэн шийдсэн байх
  • Агуулахад түлш хүлээн авах, гарах үед тухайн ХХК-ийн нярав нарын ажиллах нөхцөлийг хангасан ажлын өрөө тасалгаа, зөөврийн сууцыг шийдсэн байх
  • Агуулахын харуул хамгаалалтыг камержуулалд болон бусад хэлбэрээр шийдвэрлэсэн байх

Жич: Зөвхөн сайжруулсан шахмал түлш хадгалах хугацаанд түрээсийн төлбөрийг тооцон олгоно. 1 мкв-ийн түрээсийн НӨАТ-тай үнэ нь 8 мянган төгрөг байна. Түлш хадгалах үед түрээсийн төлбөр олгохгүй болно.

Оролцогч дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  • Түрээслүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн албан бичиг
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Аж ахуй нэгж, оролцогчийг төлөөлөх эрх бүхий этгээд төлөөлөх эрхээ бусдад шилжүүлэх бол итгэмжлэл ирүүлэх

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: НЗДТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56491