Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц батлагдсан байна.
Тодруулбал, 2025-2026 оны хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, X-XII анги 36 долоо хоног тус тус хичээллэнэ.
Сурагчдын I улирлын амралтыг өмнөх жилүүдэд 10-р сард тав хоногоор өгдөг байсан бол энэ хичээлийн жилд хойшлуулж:
- Бага анги- 2025 оны 12-р сарын 15-наас 2026 оны 1-р сарын 23
- Дунд анги- 2025 оны 12-р сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 23
- Ахлах анги-2025 оны 12-р сарын 22-ноос 2026 оны 1-р сарын 16-ныг дуустал амарна.
Сурагчид 10-р сарын 20-24-нийг дуустал бие даалтын долоо хоногтой бөгөөд энэ үед танхимаар хичээллэхгүй юм байна.