НИТХ-ын дарга А.Баяр:
-Түгжрэлийг бууруулах хүрээнд Энхтайваны өргөн чөлөө буюу 5 шараас Офицеруудын ордон чиглэлийн авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр иргэдийн автобус хүлээх хугацаа багасаж, автобусны дундаж хурд нэмэгдсэн.
Жишээлбэл: М:1 “5 шар- Офицеруудын ордон” чиглэлийн автобусны нэг рейсийн зарцуулах хугацаа 110 минут байсан бол автобус нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчдог болсноор 80-90 минут болж багассан.
Цаашид дараах чиглэлүүдийг чөлөөлөхөөр төлөвлөж байна. Үүнд:
1. 3,4-р хорооллын эцэс- Цайз /Энэбишийн өргөн чөлөө, Доржийн гудамж/
2. Офицеруудын ордон- Ботаник /Цагдаагийн академийн өргөн чөлөө/
3. Ботаник- Улиастай Зунжин-Сүхбаатарын талбай /Чингэлтэйн өргөн чөлөө/
4. Сүхбаатарын талбай-Зайсан /Чингисийн өргөн чөлөө/
5. Тэмээтэй хөшөө- Нисэх /Наадамчдын авто зам/
6. 3,4-р хороолол- 100 айл /Их тойруу/