УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанд өрсөлдөхөө мэдэгдлээ

Arslan.mn

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Улс төрийн намын шинэчлэл өөрчлөлтийг байнга дэмжиж явах учиртай. Улс төрийн нам бол амьд организм. Өдөр бүр шинэчлэгдэн өөрчлөгдөж дэлхий нийтийн өөрчлөлт, шинэчлэлтийг мэдэрч өөрсдөө өөрчлөгдөж чадаж байж улс төрийн нам амьд оршин тогтнодог. Ингэж чадаж байж иргэд, сонгогчид, залуу үеийнхээ дэмжлэгийг авч чаддаг гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тиймээс би албан ёсоор мэдэгдэл хийхийг хүссэн юм.

Монгол Улс хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй энэ намын иргэд, сонгогчиддоо амласан амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жилийн турш ажиллаж өөрчлөлт, шинэчлэл, дэвшилтэд үзэл санааг намынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа төлөө, удаа дараа намынхаа гишүүдийн дэмжлэгийг авч ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56499