Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Д нь Богдхан-Уулын “Цэцээ гүн” оргилд гараад буцах замдаа төөрсөн тухай дуудлагыг 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, иргэн Д /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.12-ны өдрийн 01:29 цагт "Манзуширийн хийд" гэдэг газраас хойд зүгт 3 км-ээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.