"Дулаан гэр-Цэвэр агаар" арга хэмжээний хүрээнд утаа агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн чиглэлд гэрээ, санамж бичиг байгууллаа.
Утааны эсрэг бодит шийдлийг бий болгохын тулд :
Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Голомт банк болон "Эко сквер энержи" ХХК нарын хооронд гурвалсан гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний хүрээнд дүүргийн гэр хорооллын айл өрхийн уламжлалт зуухны хэрэглээг халж, эрчим хүчний хэмнэлттэй дулааны төхөөрөмжөөр сольж өгөхөөр боллоо.
Мөн Нийслэлээс хэрэгжүүлж буй хийн зуухны халаагуурыг нэвтрүүлэх төслийн хүрээнд айл өрхүүдэд аюулгүйн зөвлөгөө өгөх, хийн зуухны ашиглалтыг хариуцаж ажиллах гэрээг “Эм Жи Ай Эм” ХХК-тай гэрээллээ.
Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд:
- Ногоон технологи, инновацын зөвлөлтэй хамтран монгол гэр, амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
- Мөн “Гэрэлт мари мэй” ХХК-тай хамтран эрчим хүчний хэмнэлттэй дулаан нөөцлүүрийг айл өрхүүдэд тараах ажилд хамтрахаар боллоо.