УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2025.09.15/ 10.00 цагт нээлтээ хийлээ.
Үдээс өмнөх нэгдсэн чуулганд УИХ-ын гурван гишүүн ирээгүй байна. Тодруулбал, УИХ-ын 126 гишүүнээс Ч.Анар эмнэлгийн чөлөөтэй, Б.Энхбаяр, С.Одонтуяа нар чөлөө авчээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээн үг хэлж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулаад үдээс өмнөх чуулганыг хаав. Чуулган үдээс хойш 14.00 цагт үргэлжлүүлэн хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар, 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх товтой байна.
Түүнээс өмнө УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар товлоод буй юм.