Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХҮЕГ)-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Бауыржаныг томилсон байна.
Зайтений Бауыржан нь 2024-2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХБХХЕГ-ын дарга, 2025 оноос ХБХХЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан юм.
Тэгвэл ХХҮЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон З.Бауыржаны 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮26 сая
Гэр бүлийн орлого: ₮169 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮46 сая
Орон сууц барилга байгууламж: ₮662 сая /Орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮334 сая / Toyota, Land Cruiser 200, Toyota, Land Cruiser 200 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮103 сая /Хонь-42, Ямаа-28, Адуу-1, Адуу-13/
Газар: ₮30 сая /Эзэмших-0.7га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮196 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮99 сая гэж мэдүүлжээ.