Баянгол дүүргийн нэр бүхий худалдааны төвд өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг гарсан.
Тэгвэл "Gem mall" худалдааны төвд хутгалуулж, нас барсан эмэгтэйн ээж "Авраарай, туслаарай" гээд амь тэмцэж байхад ойрхон байсан хүмүүс тусалж, аврахын оронд жүжиг үзэж байгаа мэт гар утсаараа бичлэг хийж зогсож байсан гэж бодохоор үнэхээр их харамсдаг.
Энэ зураг дээр харагдаж байгаа энэ олон хүмүүс тал, талаас гартаа барьж байсан зүйлээ шидэж, охинд минь тусалсан бол АЛУУРЧИН НАВГАНЫ ЭНХБАТЫН хөдөлгөөн саарч охин үр минь амь мултран үлдэх байсан байхдаа гэж ээж аав нь өдөр, шөнөгүй харуусан сууна.
Өнөөдрийн жагсаалд аав, ээж нь очиж зул өргөнө өө.
Үзэсгэлэнтэй охиныхоо ЭРХИЙН ТӨЛӨӨ ээж, аав нь эцсээ хүртэл амьсгалаа тасартал явах болно" гэжээ.