2025 оны есдүгээр сарын 15-наас есдүгээр сарын 24-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Есдүгээр сарын 17-21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
Хур тунадас: 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 15-нд тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 17-21-нд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -3…+2 градус дулаан, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна. 22-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Энэ сарын 22-нд бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 22-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 17-ноос өдөртөө дулаарч, шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. 22-нд бага зэрэг сэрүүснэ.
Эх сурвалж: ЦУОШГ