Хоёр эмэгтэйн амийг хороосон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно

Arslan.mn

16 болон 32 настай эмэгтэйн амийг хороож, цогцсыг нь нуусан хэрэг одоогоос жилийн өмнө буюу 2024 оны зургаадугаар сард гарсан.

Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж буйтай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдөр зарим мэдээлэл цацагдаж, хэрэгт холбогдогчдын зураг ил болсон юм. Ингэснээр олон нийтийн анхаарлыг дахин татаж, хэргийг хэрхэн шийдвэрлэх эсэхэд хүлээлт үүсээд байна.

Тэгвэл уг хэрэгт яллагдагчаар татсан Д болон Э нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш буюу есдүгээр сарын 17-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56539