С.Ням-Эрдэнэ: Олон улсын шинжээч нар Монголд цуглаж, авлигын эсрэг стандартыг судалж, мэргэшиж байна

Arslan.mn 

Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайханы санаачлагаар, авлигын эсрэг менежментийн тогтолцоо болох ISO 37001:2025 стандартын олон улсын анхны сургалт Монгол Улсад амжилттай эхэллээ.

Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ энэ үеэр "Өнөөдөр Үндэсний Итгэмжлэлийн төв нь Ази, Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, хамтран Монгол Улсад анх удаа ISO 37001 – авлигын эсрэг стандарт, менежментийн тогтолцооны олон улсын сургалтыг зохион байгуулж байна. Энэ нь шударга ёс, ил тод байдал, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх “Нэг улс – Нэгдсэн стандарт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй чухал алхам юм.

Олон Улсын сургалтад Сингапур, АНУ, БНХАУ, Вьетнам, Морокко, Казахстан, Малайз, Нигери, Уганда зэрэг орны төлөөлөгчид оролцож байна. 

Монгол Улс энэ сургалтыг зохион байгуулснаар бүс нутагтаа авлигын эсрэг стандартчиллыг манлайлах, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилтыг дэвшүүлж буй анхдагч улс болж байгаа юм." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56548