Нийслэлийн прокурорын газрын цахим хуудсанд дараах мэдэгдлийг өнөөдөр гаргажээ.
Тус мэдэгдэлд "Прокурорын байгууллага, прокурорын мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд тус байгууллагын ажил хэргийн нэр хүнд, тодорхой прокурорын нэр төрд халдах, аюулгүй байдалд заналхийлэх, шийдвэр гаргуулахаар дарамт үзүүлэх, хөндлөнгөөс нөлөөлөх, олон нийтийг зориудаар төөрөгдүүлэх, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх зорилготой хууль бус дуу дүрсний бичлэг хийх, худал мэдээ, мэдээлэл тараах зэрэг үйл ажиллагаа хийгдэж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна" гэжээ.