Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
2012 оноос хойш тасралтгүй УИХ-д сууж, гишүүн, сайдаар улиран ажиллаж буй Лувсанцэрэнгийн Энх-Амгалан өөрийгөө "MCS"-д одоо ямар ч хамааралгүй болсон гэдэг. Бичиг баримтын хувьд, санхүүгийн бүртгэлийн хувьд тэгсэн байж болно л доо. Гэхдээ энэ их хэмжээний хөрөнгөтөн болгосон гол ачтан нь түүний 16 жил ажилласан "МCS" групп юм.
Өдгөө Л.Энх-Амгалангийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө нь л гэхэд 1000 орчим "Приус" машинтэй тэнцдэг болсон.
Түүнийг анх Сү.Батболд улс төрд оруулсан бөгөөд түүнээс хойш УИХ-ын гишүүнээр 4 удаа, УИХ-ын дэд даргаар 1 удаа, сайдаар 2 удаа ажилласан.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮552 сая
Гэр бүлийн орлого: ₮50 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮46 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,3 тэрбум /Орон сууц-1, Амины орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮300 сая /Lexus, 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: 0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮1,6 тэрбум
Хадгаламж: ₮22 сая
Авлага: ₮1,3 тэрбум
Зээл: ₮7 сая гэж мэдүүлжээ.