МАН-ын даргын сонгуультай холбоотой эрх баригч намын удирдлагуудыг хооронд талцуулж, яс шидсэн мэдээллүүд цахим орчинд ихээр гарах болсон.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дээрх мэдээллүүдийг үгүйсгэж, өнөөдөр цахим хуудаснаа няцаасан байна. Тэрбээр, " Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож, хийгээгүйг хийсэн болгож, бодоогүйг бодсон болгож, намын дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд ажлаа зогсооно уу" гэжээ.