“Тамын 50 км“ замын засварыг эхлэхдээ тайз засаж үг хэлж найрласан Ц.Идэрбатын ОРЛОГО НЭМЭГДЖЭЭ

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа  УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Парламентад хийсэн ажилгүй, хэлгүй Ц.Идэрбат гишүүн “Тамын 50 км“ замын засварыг эхлэхдээ тайз засаж үг хэлж найрласан нь олны дургүйцлийг хүргэж буй. Тодруулбал, Хэнтий-Дорнод чиглэлийн 50 км автозам "Тамын 50 км" гэж нэрлэгдээд удсан билээ. Энэ хэсэгт зорчдог иргэдийн автомашин эвдэрч, амийг нь авч одсон томоохон ослууд ч гарсан. Тэгвэл уг замыг засварлах ажил эхэлжээ. Ингэхдээ зүүн бүсээс сонгогдсон Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М.Ганхүлэг тэргүүтэй гишүүн асар засаж, уртын дуу сонсож, тайзан дээр үг хэлж, "найрласан" нь олны шүүмжлэлийг дагуулсан.

Тэрээр түүний орлого УИХ-ын гишүүн болсноор 22 сая төгрөгөөс 104 сая төгрөг болж нэмэгджээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮104 сая
Гэр бүлийн орлого: ₮136 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮774 сая  /Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮24 сая  / Toyota, Lexus маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮80 сая  /Хурдан удмын адуу-20, Үхэр-30/
Газар: 15 сая /Өмчлөх-0.7га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮6 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56559