Д.Алтжин чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Arslan.mn

Хорватын Загреб хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчин Тогтохын Алтжин хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд хүч үзсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Алтжин хагас шигшээд U23 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн аварга Сакура Онишитай барилдан ялагдаж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон. 

Хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчин Анастасия Сиделниковатай хүч үзэж 6:4 онооны харьцаагаар яллаа. 
Өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр эмэгтэйчүүдийн

  • 53 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг,
  • 62 кг-д дэлхийн аварга П.Орхон,
  • 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа,
  • 72 кг-ын жинд Ази тивийн аварга З.Болортунгалаг нар барилдана.

Мөн 50 кг-д Б.Мөнхнар, 65 кг-д Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө барилдах юм.

Эх сурвалж: МҮОХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56562