Хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдогч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2025.09.17) болно.
Бусдыг онц харгис, хэрцгийгээр хөнөөсөн тухайн этгээдүүдийг цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас шүүх хурал болох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх рүү цагдаагийн албан хаагчид хуяглан хүргэжээ.
Шүүх хурал 09:00 цагт эхлэх товтой байна.