Мэдүүлэг авах өрөөний тоо 2 дахин нэмэгдэж, хүлээх хугацаа 4 дахин багасжээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас хүний эрхийг хангах чиглэлээр шинэчилсэн шаардлагын дагуу прокурорын хяналттайгаар, тусгай стандарт бүхий гурван төрлийн 648 “Мэдүүлэг авах өрөө”-г үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мэдүүлэг авах өрөөний тоог хоёр дахин нэмэгдүүлж, мэдүүлэг авах, хүлээх хугацаа 4 дахин багассан юм.  

Тусгай стандарт шаардлагын дагуу тус өрөөнүүдэд эрүү, шүүлтээс ангид, ил тод байх зорилгоор 360 градусын хэмжээст камерын хяналтыг байршуулсан ба хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тусгай тохижилттой мэдүүлэг авах орчныг бүрдүүлсэн.

Мөн мэдүүлэг авах үйл ажиллагаанд дуу, дүрсний бичлэгийг бичвэрт хөрвүүлэх “MeduulegAI” технологийн системийг нэвтрүүлэн, ашиглаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56564