“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн гэх Н.Энхбатад холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 09.00 цагаас болно. Хуралд шүүгчээр Б.Булгантамир, Н.Далайхүү, Г.Энхцэцэг нар оролцох улсын яллагчаар нийслэлийн прокурор С.Баярмаа оролцоно.
Түүнийг Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн" гэх зүйл заалтаар буруутган яллана.
Сануулахад, талийгаач эмэгтэйн ээж цахим хуудастаа "Авраарай, туслаарай гээд амь тэмцэж байхад ойрхон байсан хүмүүс тусалж, аврахын оронд жүжиг үзэж байгаа мэт гар утсаараа бичлэг хийж зогсож байсан гэж бодохоор үнэхээр их харамсдаг. Энэ зураг дээр харагдаж байгаа энэ олон хүмүүс тал, талаас гартаа барьж байсан зүйлээ шидэж, охинд минь тусалсан бол АЛУУРЧИН НАВГАНЫ ЭНХБАТЫН хөдөлгөөн саарч охин үр минь амь мултран үлдэх байсан байхдаа" хэмээн нийтэлсэн байдаг.