Ц.Сандаг-Очир: Төрийн албаны шалгалт 100 хувь цахимд шилжиж, хүний оролцоогүй, ил тод нээлттэй зохион байгуулагдах болсон

Arslan.mn

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэхүү шалгалтыг есдүгээр сарын 17-23-ны өдрүүдэд ажлын таван өдөр Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 1986 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө дөрвөн ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх аж.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “Өдгөө Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахимд шилжиж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй зохион байгуулагдах болсон. Түүнчлэн Төрийн албаны шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох дүрэм журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсноор иргэд шалгалтад тэнцэх, өндөр оноо авах нөхцөл бүрдсэн” гэлээ.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл “Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад улсын хэмжээнд нийт 4043 иргэн бүртгүүлсэн. Ийнхүү 21 аймаг болон нийслэл дэх Төрийн албаны ерөнхий шалгалтыг 22 байршилд зохион байгуулж байна. Уг шалгалтад тэнцсэнээр Төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад оролцон, цаашид төрийн албанд ажиллах үүд хаалга нь нээгдэх юм” гэв.

Сонирхуулахад, нийслэлийн хэмжээнд энэ оны I, II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 3515 иргэн бүртгүүлснээс 68.5 хувь буюу 2408 иргэн шалгалт өгч, 1087 иргэн тэнцэн, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 34 иргэн шалгалт өгснөөс 19 нь тэнцэж, нөөцөд бүртгэгдэх болзлыг хангажээ.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56571