Хар тамхитай тэмцэх газраас Чингэлтэй дүүргийн дугаар хороонд оршин суух иргэн Х-г энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дайчлан баривчилсан байна.
Иргэн Х сэтгэцэд нөлөөт “Мөс” гэх нэршилтэй бодис 310.5 граммыг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Хар тамхитай тэмцэх газраас олон улсын карго үйлчилгээ ашиглан улсын хилээр синтетик төрлийн мансууруулах бодис нэвтрүүлэн, борлуулж байгаа үйлдлийг баримтжуулан шалгасан бөгөөд энэ явцдаа дээрх иргэнийг дайчлан баривчилжээ.