Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн эргэлтэд тулгамдаж байгаа асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.09.17/ зохион байгуулж байна.
Хууль хяналтын болон эрүүл мэндийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, мэдээллийг шуурхай солилцож, хамтарсан хяналтыг хэрэгжүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөө дээшилж, гэмт хэрэг, зөрчил буурах нөхцөл бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Нийслэлийн прокурорын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг 50 гаруй байгууллагын 90 гаруй алба хаагч, судлаач, мэргэжилтнүүд оролцож 4 асуудлын хүрээнд 11 илтгэлийг хэлэлцүүлж, санал солилцож байна.