УИХ-ын гишүүн Д.Ганбат "Дампуураагүй салбар байна уу? Та нар нэрлээч. Хүүхдүүд нэг ангид шахалдаад сууж байна. Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болоод хүмүүс эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Хэд хэдэн станц дэлбэрлээ. Т.Доржханд Арабаар яваад баахан мөнгө олж ирнэ гэсэн яасан? 1001 шөнийн үлгэр л шиг л юм яриад явах юм. Хувийн сургуулийн хувьсах зардлыг алагчлалгүй өгөх ёстой.
Эцэг эхчүүд мөнгөө төлөөд хүүхдээ сургаж байна. Харин эрх баригчдын хүүхдүүд төрийн сургуульд л явах ёстой. Энэ хуулийн төслийг би Ц.Мөнхтуяа гишүүнтэй хамт өргөн барина. Ахмадуудын тэтгэврийг 6 биш 9 хувиар нэмэх ёстой.
УИХ-ын гишүүд болон дарга нарын хүүхдүүд улсын сургуульд явах хуулийг өргөн барина" гэв.