УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 35 хувь нь зам, 18 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 8-хан хувийг эрүүл мэндийн салбарт хуваарилж байна. Гадаадын зээл тусламжаа оруулбал, 20 хувь нь зам, 17 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 21 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар байна.
Айлаар жишээ авбал, Аав нь цалингаараа lexus 570 худалдаж авчихаад, эм тан, хүүхдийнхээ ном, дэвтэр авах мөнгийг өөр айлаас зээлээд сууж байна
Зам дагаж хөгжил ирэхгүй ээ. Хүнээ хөгжүүлж байж л хөгжинө. Татвар төлөгчдийн мөнгийг эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт хэзээнээс зарцуулдаг болох юм бэ.
2026 оны төсөвт эмч, багш, цагдаагийн албан хаагчид тэтгэвэртээ гарахдаа авдаг 36 сарын цалингийн урамшууллын 50 хувийг хойшлуулахаар төлөвлөж. Ийм байж болохгүй" гэв.