
Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой ном, материал, гэрэл зураг, түүхийг гэрчлэх баримтыг хадгалж үлдэх ажлыг Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон эхлүүлсэн.
Энэ хүрээнд нийтийн тээврийн салбарын үе үеийн дарга нар болон Нийтийн тээврийн бодлогын газрын Ахмадын хорооны дарга, удирдах зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр тус газрын дарга Д.Отгонжаргал уулзлаа.
Тус уулзалтад Нийтийн тээврийн бодлогын газрын Ахмадын хорооны дарга Н.Нямдаваа, Нийслэлийн Зам тээврийн газрын дарга асан Т.Пүрэвдорж, Хотын тээврийг удирдах газрын дарга асан Ж.Сэрээтэр, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан П.Наранцэцэг, Хотын тээврийг удирдах газрын дарга асан Л.Түдэв, НТБГ-ын Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Дорлиг, Д.Дашдулам, Ш.Ганхуяг Г.Лхамсүрэн нар оролцлоо.
Энэхүү уулзалтаар нийтийн тээврийн салбартай холбоотой ном, материал, зураг нэн ховор байдаг тул түүхийг гэрчлэх холбоотой зүйлсийг цуглуулах ажилд хамтран ажиллахыг хүслээ.
Уг уулзалтын үеэр ахмад ажилтан Г. Лхамсүрэн нийтийн тээвэртэй холбоотой архиваас цуглуулсан баримт материалаа бхйгууллагад хүлээлгэн өгөв.
ФОТО



