УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Төсвийн хэлэлцүүлгийг хийж байхад л тогтвортой сууж чадахгүй гараад хэвлэлийн хурал хийж байх жишээний. Иймэрхүү байдлаар төсөв хэлэлцэж болохгүй.
Зарим нь нэг салбарын төсвийн танаад нөгөө салбарт өгмөөр байна гээд байх юм. Харин эсрэгээрээ хэрэгцээгүй зардлаа танаад төсвийн орлогоо яаж бүрдүүлэх тухай яримаар байна. Дэд бүтцийн асуудлууд бүгд хуримтлагдсан. Уялдаагүй асуудал байхгүй. Харин эдийн засгаа тэлж, орлогоо яаж тогтвортой байлгах вэ гэдгээ яримаар байна.
Бүгд асуудлаа мэддэг хэрнээ өөрчлөхийг хүсдэггүй. Улс төрийн амьдралаа урт байлгах л санаатай. Хэдэн хүмүүс сайд болж тоглодог.
" гэв.