Т.Үйтүмэн нарын холбогдсон “Бурхан болоочийн мэдээллийг зардаг байсан“ гэх хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч, хахууль өгсөн хэрэгт холбогдсон.

Түүний хувьд буяны үйлчилгээ үзүүлдэг компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байхдаа хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 22.5.1 хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” хэрэгт буруутгагдсан юм.

Тэгвэл дээрх хэрэгт холбогдогч нарын шүүх хурал энэ сарын 15-ны 09.00 цагт болж ирэх сарын 14-ний 09.00 цаг хүртэл хойшилсон байна.

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56605