Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартын олон улсын анхны сургалт амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачлагаар ISO 37001:2025 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартын олон улсын анхны сургалт 2025 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 

Сургалтад Сингапур, АНУ, БНХАУ, Вьетнам, Морокко, Казахстан, Малайз, Нигери, Уганда зэрэг 10 гаруй орны төлөөлөгчид оролцсон бөгөөд өнөөөдөр сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагаанд Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, Шадар сайдын Ахлах зөвлөх Б.Батбямба,  Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон бусад оролцогч, албаныхан оролцлоо. 

Энэ үеэр Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар, Ази, Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-ын дэмжлэгтэйгээр, Үндэсний итгэмжлэлийн төв болон Авлигатай тэмцэх газар хамтран ISO 37001:2025 авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартын олон улсын анхны сургалтыг амжилттай зохион байгуулж, оролцогчдод сертификат гардууллаа. Авлига хүнд суртал гэдэг бол зөвхөн нэг улсын асуудал биш дэлхий нийтийн асуудал болсон. Тиймээс дэлхийн улс орнууд хамтдаа нэгдэж, олон улсын авлигын эсрэг стандартыг тогтоохоор ажиллаж байна. Энэхүү сургалт нь шударга ёс, ил тод байдал, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх ‘Нэг улс-Нэгдсэн стандарт" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй чухал алхам юм. Авлигын эсрэг тэмцэл бол зөвхөн хууль, хяналтын байгууллагын бус, бүх байгууллага, нэгжийн менежментийн тогтолцооны асуудал" гэдгийг онцоллоо.

ISO 37001 стандарт нь байгууллагын түвшинд авлигын эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, үр дүнтэй хянаж удирдах, мөн авлигын эсрэг соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл юм. Монгол Улс энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулснаар бүс нутагтаа авлигын эсрэг стандартчиллыг манлайлах, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх стратегийн зорилтыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж эхэлж байна.

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56611