"Говь" компанийн гүйцэтгэх захирал Баатарсайханы Амарсайхан нь өнгөрсөн долоодугаар сард болсон зодооны хэрэгт холбогдсон ч тэр шөнөдөө Монгол Улсаас БНСУ руу ниссэн.
Хэдийгээр тухайн үед удахгүй ирнэ гэж байсан ч өнөөдрийг хүртэл эх орондоо эргэн ирээгүй 60 хоног болж,эрэн сурвалжлагдаж байгаа юм.
Өчигдөр түүнийг Тайландын Бангкок хотод интерполын шугамаар баривчилсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагас тодруулахад "Б.Амарсайхан Бангкок хотоос баривчлагдсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна" гэв.