АН-ын дарга О.Цогтгэрэл бүлгийн даргаараа Л.Гантөмөрийг СОНГОЖ магадгүй

Arslan.mn

Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Ардчилсан нам дотоод хурлаа хийж, намын даргаараа УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон билээ. Улмаар түүнийг дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлээд байсан юм.

Тэгвэл өчигдөр /2025.09.18/ Улсын дээд шүүхэд Нийт шүүгчийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, О.Цогтгэрэлийг АН-ын шинэ даргаар бүртгэлээ. 

Ингэснээр тус намын бүлгийн дараагийн дарга хэн бэ гэсэн асуулт хариултаа нэхэж эхэлсэн.

Тэгвэл Л.Гантөмөр бүлгийн дарга болохоор О.Цогтгэрэлтэйгээ тохироо хийсэн гэх мэдээлэл бий.

Учир нь УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хэвлэлд өгсөн мэдээлэлдээ тэрээр, "АН-ын даргын бүртгэлийн дараа бүлгийн даргын асуудал яригдах ёстой. Өөрөөр хэлбэл намын дарга бүртгэгдсэний дараа хэнээр, ямар дүрээр бүлгээ удирдуулах вэ гэдгээ өөрөө шийдэг л дээ. Бид өнөөдрийг хүртэл дандаа намын даргынхаа бүрэн эрх рүү халдаж ирсэн. Би энэ албыг хашиж байсан хүний хувьд намын дарга бүлгийн даргаа нэрлэх эрх мэдлийг өгөх ёстой" гэсэн. 

Үүнээс харахад, түүний илэрхийлсэн байр суурь үүнийг улам баталгаажуулаад ч байх шиг байна.

Нөгөө талаас АН-ын бүлгийн даргад горилож буй хүмүүсийн тоонд С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нарыг нэрлэх болсон. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56620