76 ширхэг утас хулгайлсан этгээдийг баривчилжээ

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Гар утас худалдааны төвд хулгайч орсон байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 05.00 цагт бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, тус төвийн түрээслэч дөрвөн иргэний лангуунаас нийт 76 ширхэг гар утсыг Дорнод аймгийн харьяат 26 настай "Т" гэгч хулгайлсан үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

 Иймд иргэн, хуулийн этгээд та бүхэн өөрсдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа обьектод стандартад нийтсэн хяналтын камер суурилуулах, харуул хамгаалалтаа сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
56624