УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан “2026 оны төсвийн төсөөлөл 2.4 хувиар өсөж орж иржээ.
Мөн үнийн өсөлт ард иргэдэд тулгамдсан асуудал боллоо.
Зарим суманд АИ92 автобензиний литр тутмын үнэ 5000 төгрөг болчихсон ч байх шиг. ШӨХТГ гэж байна уу.
Дараагийн асуудал ТӨХК. Энэ компаниуд сувилал, амралтын газар, спорт заалтай.
Монголбанк, ХЗДХ-ийн яам спорт заалтай. Энэ одоо сургууль уу? Спорт заалаар яах гэж байгаа юм. Үүнийгээ түрээсэлдэг. Үүний цаана үйлчилгээний ажилтны зардал, дулаан, цахилгаан гээд урсгал зардлууд бий шүү дээ” гэв.