
УИХ-ын гишүүн Д.Ганмаа УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр "Шинжлэх ухаанч тооцоо судалгааг бид хэзээнээс хийж эхлэх вэ! Эмнэлэг гэдэг чинь зүгээр нэг байшин биш юм!
Тухайлбал, эмнэлэг барихын өмнө Health technology assesment буюу эрүүл мэндийн технологийн үнэлгээ заавал хийдэг. Амархнаар тайлбарлавал ямар өвчлөл хэзээ, яаж гарах гээд байна вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ, ямар тоног төхөөрөмж, эм эмчилгээ, тэр байтугай ямар барилга байшин байх юм бэ гэдэг урьдчилсан тооцоо юмаа." хэмээлээ.






































