IELTS, TOEFL-д бэлтгэх 2 сарын сургалтын төлбөр дунджаар 720-800 мянган төгрөг байна

Гадаадад сурах эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа талаар "IBT center", "Study UK" зэрэг сургалт, зуучлалын байгууллага мэдээлж байна.

Arslan.mn

Энэ оны зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 555 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 87 нь Англи хэлний сургалтын төв аж. Тэр дундаа тэтгэлэг авах шалгуурын нэг болсон ielts, toefl-ийн шалгалтад бэлтгэх хоёр сарын сургалтын төлбөр ойролцоогоор 720-800 мянган төгрөг байна. Мөн гадаадад сурах хүсэлтэй иргэдийн Англи хэлний түвшин нэмэгдсэнээр хэлний бэлтгэлд явахгүй шууд Их, дээд сургуульд орох оюутнуудын тоо нэмэгдэж байгааг "Study UK" төв мэдээлсэн юм. Харин гадаадад суралгүйгээр дотооддоо Их Британийн диплом авах боломжийг "Raffles Institute" олгож байна. Гурван жил суралцаад бакалаврын диплом авах бөгөөд эхний хоёр жилийн төлбөр 35 сая төгрөг бол сүүлийн жилийн төлбөр 12 мянган ам доллар юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
5671