
“MCS” компани Ухаа худаг ордыг хууль бусаар авсан гэж үзэн, дахин хяналт шалгалт явуулах өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.
Тодруулбал, иргэн Г.Даваасүрэн есдүгээр сарын 11-ний өдөр нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд "MCS" компани Монголын ард түмний өмч болох Ухаа худаг ордыг хууль бусаар авсан учир дахин хянан шалгалт явуулах хэрэгтэй гэж үзэж байна" гэсэн нийтийн өргөдөл санаачилжээ.
Уг өргөдөлд одоогийн байдлаар 451 гарын үсэг зурсан бөгөөд 100 мянган иргэний санал авсан тохиолдолд дахин хянан шалгалт явуулах боломж бүрдэх юм.
Өргөдөлд гарын үсэг зурах бол энэ линк дээр орж үнэ үү.







































